УОК: УЛААН түвшинд шилжих саналыг гаргалаа

ЭМЯ-аас цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан 2021 оны 4 сарын 03-ны өдрөөс 4 сарын 18-ны өдөр хүртэл гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийн УЛААН түвшинд шилжих саналыг Улсын Онцгой Комисс хүргүүлсэн байна. Үүний дауу Улсын Онцгой Комисс цахимаар хуралдаж, ЭМЯ-аас УОК-д ирүүлсэн тархалтыг бууруулах саналыг Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр болжээ.